МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Black Walnut /Блэк Волнат/

 

Олон төрлийн өвчинд хэрэглэхэд маш үр дүнтэй, жишээ нь, үе мөч, амьсгалын зам, ходоод, гэдэс, цөс, арьсны бүх төрлийн үрэвсэл, харшил ихрийн шижин, хүнд металлын давсны хордлого, ходоодны шарх болон бөөрний үрэвслийн үед шээс хөөх зорилгуудаар хэрэглэнэ. Экзем, герпес, псориаз, хяргагч үлд г.м. арьсны өвчний үед үрэвсэл дарах болон загатналтыг намдаах, арьсыг цэвэршүүлэх зорилгоор хэрэглэнэ. Витамин С агууламж нь апельсин, лимоныхаас 50 дахин их байдаг, сүрьеэ, гуурсан хоолойн багтраа, төрөл бүрийн шалтгаантай суулгалтуудыг анагааж, олон төрлийн шимэгч хорхойг туулган гадагшлуулж, чихрийн шижингийн үед цусан дахь чихрийн хэмжээг багасгах зэрэг өргөн үйлчилгээтэй.



Код: 90-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Boswellia Plus (Босвелия плюс)

 
 
Үрэвслийн эсрэг маш үр дүнтэй нөлөөлдөг. Судасны ханыг бэхжүүлж, үрэвссэн болон гэмтсэн хэсгийн цусан хангамжийг сайжруулснаар эдгэрэлтийг түргэсгэнэ. Үе мөчний үрэвслийг анагаах, өвдөлт намдаах, үрэвсэл дарах зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой. Ялангуяа остеохондроз, остеоартроз, хэрлэгний болон бусад шалтгаантай үений үрэвсэлд хэрэглэхэд их тустай.



Код: 1296-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Bon-C /Бон-Си/

 

Найрлагадаа эмийн чухал ургамал болон байгалийн гаралтай кальци гэх мэт маш олон эрдсийг агуулсан. Яс хугарах, цуурах, үе мөч үрэвсэх, үе мултрах, шүд хорхойтох, үс унах, арьс эмгэгших үед маш сайн үйлчилгээтэй. Түүнээс гадна эрүүл хүн хэрэглэснээр яс, үс, хумс, шүдээ бэхжүүлж, дээрх эмгэгүүдээс сэргийлдэг. Мөн дархлалын системийг сайжруулдаг.




Код:1248-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

BP-C /Би Пи-Си/

 

18 төрлийн эмийн ургамлыг найрлагандаа агуулсан. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, даралтыг хэвийн болгож, элэг, дотоод шүүрлийн  булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Түүнээс гадна, мэдрэлийн системийн үйл ажиллагааг тогтворжуулснаар ядаргаа, стресс, оюуны хэт ачааллаас хамгаалж, дархлалын системийн үйл ажиллагааг сайжруулна




Код: 1881-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Breath Ease (Брэс Из)

 
Амьсгалын замын салстыг хамгаалах, бүх төрлийн үрэвслүүдийг дарах, цэр шингэлэх, ховхлоход нөлөөлөл сайтай. Амьсгаадалт, багтрааны үед булчингийн агшилтыг тавиулах, ханиалгалт намдаах, өвдөлт багасгах үйлчилгээтэй. Ханиад, томуу, гуурсан хоолойн үрэвсэл, хатгаа, багтраа өвчний үед үр дүнтэй нөлөөлдөг. Өдөрт 1 капсулаар 2-4 цагийн зайтай ууна. Ханиалга ихтэй үед эхний өдөр 6-8 капсул, 2-3 дахь өдрөөс 3-4 капсул, цаашид өдөрт 2-3 капсулыг эдгэртэл ууж хэрэглэнэ. 2-оос дээш насны хүүхдэд өдөрт 6 капсул хүртэл уулгаж болно.



Код: 775-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Breast Assured /(Брест Комплекс)/

 

Эмэгтэй хүнд нөхөн үржих эрхтэн, хөхний булчирхайн үйл ажиллагааг дэмжин хамгаална. Найрлагыг нь бүрэлдүүлэгч бодисууд атиоксидант, эстрогены солбицолыг зохицуулах, дайврын саатлаас үүдэлтэй хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Тухайлбал глюкарат, калаум хорт хавдар үүсгэгч бодисуудыг гадагшлуулж, уушги, арьс, хөхний булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг бууруулна.



Код: 1122-60 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Bupleurum Plus /Буплерум Плюс/

Буплерум Плюс нь элэг хамгаалах, цөсний биохимийн бүтцийг хэвийн болгох, шарласны дараах элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, ходоод нойр булчирхайн ферментын ялгаралтыг сайжруулах өндөр нөлөөтэй бөгөөд өтгөрсөн цөсийг шингэлнэ, хөөнө, цөс чулуужихаас сэргийлнэ. Уушигны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, уушгийг цэвэрлэх, халуун бууруулах, шээс хөөх мөн тамиржуулах үйлчилгээтэй. Нүдний бүх төрлийн өвчин, арьсны идээт болон загатнаат үрэвслийн үед хэрэглэхэд нэн өндөр үр дүнтэй. Судасны хатуурлаас сэргийлэх, киста буюу уулинхай, ревматизм, хавдарын эсийн өсөлтийг зогсоох, аарцагны хөндийн эрхтэний үрэвслийг багасгах, архаг гепатит, циррозын үед элэгний эсийг сэргээх, элэгний гликогений буюу энергийн дутагдлыг нөхөх үйлчилгээтэйг нь тогтоосон байна. Буплерум Плюс–ын найрлага дахь буплер, амуу соёолж, цагаан гаа, анжелик нь үрэвслийн эсрэг ба агшилт сулруулах, өвдөлтийг намдаах үйлчлэл үзүүлдэг. Буплеурум Плюс нь зөвхөн өвдөлтийг намдаагаад зогсохгүй давхар үрэвслийн процесстэй хамтдаа явагддаг халдварт харшлын гаралтай өвчнүүдийн үед ч маш сайн үр дүнтэй болох нь батлагдсан. Харшлын буюу антигистаминны химийн гаралтай эмийг ч орлож чадах шидэт үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Код: 1860-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Burdock /Бердок (Их даливс)/

 
Олон төрлийн өвчинд хэрэглэхэд маш үр дүнтэй, жишээ нь, үе мөч, амьсгалын зам, ходоод, гэдэс, цөс, арьсны бүх төрлийн үрэвсэл, харшил, чихрийн шижин, хүнд металлын давсны хордлого, ходоодны шарх болон бөөрний үрэвслийн үед шээс хөөх зорилгуудаар хэрэглэнэ. Арьсны өвчний үед үрэвсэл дарах болон загатналтыг намдаах, псориаз, фурункулез, батга, хагталтын үед хэрэглэнэ.


Код: 140-100 капсул

Ангилал: B, БИХНБ

 

Caprylic Acid combination /Каприлын Хүчилтэй Нэгдэл/

 

 

Өлсгөхгүйгээр жин хасах боломжийг олгоно, хооллох хэт дуршлыг саармагжуулна. Өөхний хүчлийн задралыг эрчимжүүлж, глюкозыг булчингийн эдэд зөөвөрлөснөөр таргалахаас сэргийлж илүүдэл жинг хасахад тусална. Мөн цусан дахь чихрийн хэмжээг багасгаж, холестеринийг бууруулна. Таргалалт, судас хатуурал, зүрх судасны өвчин, сахарын шижингийн өвчтэй хүмүүсийн ширээн дээр зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүний нэг юм.




Код: 1808-90 капсул

Ангилал: C, БИХНБ

 

Calcium Magnesium Chelate /Кальци Магни Хелат/

 
Ясны эдийн өсөлт, нөхөн төлжилт, хэлбэржилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна, судасны ханыг бэхжүүлэн, цусны бүлэгнэлтийг сайжруулснаар зүрхний эмгэг, даралт ихсэлт, цус харвалт зэрэг амь насанд халтай олон аюулаас хамгаалах болно. Мэдрэлийн системийн эрүүл үйл ажиллагааг тэтгэнэ. Витамин Д болон, эрдэсийн солилцоог хэвийн байлгана. Эмэгтэйчүүдийн хоёрны нэг нь яс сийрэгжилттэй буюу яс хугарах эрсдэл ихтэй байдаг. Иймд ясыг бэхжүүлэхэд кальци ба магни нь нэн чухал ач холбогдолтой юм.

Код: 1675-200 шахмал

Ангилал: C, БИХНБ

 
���������� ������� ��� dle �� 8DLE