МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Children’s Chewable Vitamins-Iron– (Vitasaurs) /Чилдрэнз чуэбл/

Хүүхдэд зориулсан, олон витамины найрлагатай, зажилж хэрэглэдэг бүтээгдэхүүн. Төмөр, загасны тосны тухайн өдрийн хэрэгцээг хангадаг, дархлалын системийг сайжруулдаг, өсөлтийг хэвийн байлгадаг үйлчлэлтэй. 6 төрлийн В витаминыг агуулсан, зүрх судас болон төв мэдрэлийн системийг тэтгэдэг онцгой бүтээгдэхүүн юм. 1-4 настай хүүхэд 1 үрэлээр өдөрт 1 удаа, 4-өөс дээш настай хүүхэд 1 таблеткаар 2

Код: 1622-120 шахмал

Ангилал: C, БИХНБ

 

CC-A (Си Си-Эй)

Энэ бүтээгдэхүүн нь ханиад болон бусад төрлийн вирусыг хамрын салстанд нэвтэрч эсийн дотор орохоос хамгаалж, эсийн ханын мембраныг бэхжүүлж өгдөг. Хэрэв хүүхэд ойр ойрхон ханиад хүрж, ангинаар байнга өвддөг бол Си Си-Эй уулгахад ойр ойрхон өвдөхөө больдог. Мөн гэрт нь эсвэл цэцэрлэг сургуульд нь хэн нэгэн ханиад хүрсэн бол урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Си Си-Эй нь бифидум, лакто нянг устгахгүйгээр зөвхөн мөөгөнцөрийг устгаж бие махбодид бусад эмгэг үүсгэгч нянг нэвтрэх боломжгүй болгодог бүтээгдэхүүн юм. Амьсгалын дээд зам, ходоод гэдэс, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн үрэвслийг анагаахад тустай. Үрэвслийн эсрэг, нян устгах, өвдөлт намдаах, цөсний хүүдийн сувгийн агшилтыг тавиулах, цөс ялгаралтыг идэвхижүүлэх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, цусыг хоргүйжүүлэх, өвөрмөц бус дархлааг нэмэгдүүлэх, тэнхрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг каприлийн хүчилийг агуулдаг тул бүх мөөгөнцөрт өвчнүүдэд /үтрээний, амны, улаан хоолойн гэх мэт/ курсээр хэрэглэнэ.


Код: 840-100 капсул

Ангилал: C, БИХНБ

 

Cascara Sagrada /Каскара Саграда (Жостер)/

 

Хоол боловсруулах эрхтнийг маш сайн цэвэрлэдэг, <гэдэсний шүүр> гэж нэрлэгддэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, архаг өтгөн хаталт судас өргөсөх, даралт ихдэх, элэг цөс үрэвсэх, цөс чулуужих болон геморрой өвчний үед эерэгээр нөлөөлнө. Хоол боловсруулах эрхтний шүүрлийг нэмэгдүүлнэ. Гэдсэнд явагдах исэлдэлт, ялзралын процессыг бууруулж, нян, шимэгч хорхойнуудыг хөөж гадагшлуулдаг. Үүнээс гадна нойргүйдэлтийн үед сайн нөлөөтэй. Хэрэглэснээс хойш 8-10 цагийн дараа нөлөө үзүүлж эхэлнэ. Өдөрт 2 капсулаар 2 удаа хоолны үед ууна.


Код: 170-100 капсул

Ангилал: C, БИХНБ

 

Chlorophill Liquid /Хлорофилл/

 

Гэдэсний мөөгөнцөр, шарх, шархлааны үед бактерийн өсөлтийг зогсоож, халдварыг арилгана. Мөн амны хөндийн үрэвсэл, суулгалт, буйлны идээт үрэвсэл, ходоод гэдэсний шархлаа, арьс, үе, нойр булчирхайн үрэвсэлд уухад маш их үр дүнтэй. Цус төлжилтийг идэвхжүүлж, цус багадалтаас хамгаална. Бие махбодийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, цусыг хоргүйжүүлж, шархалсан түлэгдсэн арьс салтыг богино хугацаанд нөхөн төлжүүлнэ. Мөн дархлалыг сайжруулах чухал ач холбогдолтой.


Код: 1683-476 мл

Ангилал: C, БИХНБ

 

Chondroitin Sulfate /Хондроитин Сульфат/

 

 Гиалурины хүчлийн нийлэгжилтийг эрчимжүүлж, холбогч эдийн бүтцийг сайжруулдаг. Үрэвсэл дарах, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Үе мөч болон нурууны нугалмын мөгөөрсийг хайлуулж, үрэвсүүлдэг ферментүүдийг устгаж, эрүүл мөгөөрсний эдийн ургалт нөхөн төлжилтийг эрчимжүүлснээр олон шалтгаантай үе мөч, нурууны нугаламны үрэвслүүдийг онцгой эсэргүүцэх чадвартай.

 

 

 

Код: 1811-60 капсул

Ангилал: C, БИХНБ

 

Chromium Chelate /Хром Хелат/

 

Инсулины идэвхийг сайжруулснаар цусан дахь чихрийн хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Бодисын солилцоог хэвийн байлгаж, булчингийн тонусыг сайжруулж бие махбодийн ажиллах чадварыг нэмэгдүүлнэ. Хоол их идэх дур хүслийг багасгана. Чихрийн шижин болон илүүдэл жингийн үед эмчилгээний өндөр ач холбогдолтой. Хром Хелат нь биеийн жингээ хэвийн хэмжээнд хадгалах хүсэлтэй хүмүүст болон чихрийн шижин өвчний II хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн ширээн дээр тогтмол байх учиртай бүтээгдэхүүн юм.



Код: 1801-90 шахмал

Ангилал: C, БИХНБ

 

Colloidal Minerals /Коллоидал Минералс/

 

64 төрлийн эрдэс агуулсан, баяжуулсан бэлдмэл. Таны биед хэрэгцээтэй бүх эрдсийг өгч чадна. Яс болон цусны эдийн өсөлтөнд чухал нөлөөтэй, булчингийн тонус болон эсийн доторхи шингэнийг зохицуулдаг. Зүрх судас, төв мэдрэлийн системийг хэвийн үйл ажиллагаатай байлгахын тулд, ялангуяа эрдсийн хэрэгцээ ихтэй өсвөр болон өндөр настнууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх онцгой шаардлагатай. Өдөрт 1 цайны халбагаар 1 стакан усанд найруулаад 1 удаа ууна.



Код: 4038-236,5 мл

Ангилал: C, БИХНБ

 

Co Q10 Plus /Кофермент Кью 10 Плюс/

 

Зүрх судас, дархлал, цусны эргэлт, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэтгэх, организмын энергийн зохицуулалтыг хэвийн байлгах нөлөөтэй. Ялангуяа зүрх, элэг, бөөр, дэлүү, нойр булчирхай зэрэг их хэмжээний энерги шаарддаг эрхтнүүдийг энергээр хангадаг учир зүрх судасны эмгэг, стенокарди, миокардит, даралт ихдэх болон бусад өвчнүүдийн үед хэрэглэхэд өндөр ач холбогдолтой. Энергиэр хангагч энэ бэлдмэлийг хэрэглэснээр Та үргэлж эрүүл, эрч хүчтэй байх болно.



Код: 1796-60 капсул

Ангилал: C, БИХНБ

 

Colloidal Silver /Коллоидал Силвер (Мөнгөний уусмал)/

 

Дархлааг эрчимжүүлэх үйлчилгээтэй дархлалын системийн алдагдлын үед өргөн хэрэглэдэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Бактер, вирусны эсрэг үйлчилгээтэй хэвийн бичил биетний харьцаанд нөлөөлдөггүй байгалийн антибиотик . Архаг үрэвслийг зогсоож эд, эрхтэний цусан хангамж тунгалагийн болон цусны төлжилтийн гол судлын эсийн үүсэх явцыг дэмждэг. Ханиад томуу, харшил, ам гэмтэх болон бусад өвчний үед дархлалын системийг тэнцвэржүүлнэ. Мөөг нь байгалийн антибиотик кордицепсийг ялгаруулдаг бөгөөд өвөрмөц биологийн идэвхит бодисууд болон тэжээллэг бодисоор баялаг. Кордицепст хавдрын эсрэг үйлчилгээтэй полисахад агуулагддаг энэ нь дархлааг дэмждэг . Эдгээрээс гадна витамин Мөн мэдрэл, булчирхай, амьсгалын , бэлгийн системйн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлж даралт бууруулж бичил эргэлтийг сайжруулан цусны бөглөрөлт үүссэхээс сэргийлнэ. Организмын хөгшрөлтийг сааруулна.

Код: 4074-118 мл

Ангилал: C, БИХНБ

 

Cordyceps /Кордицепс/

 

Дархлааг эрчимжүүлэх үйлчилгээтэй дархлалын системийн алдагдлын үед өргөн хэрэглэдэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Бактер, вирусны эсрэг үйлчилгээтэй хэвийн бичил биетний харьцаанд нөлөөлдөггүй байгалийн антибиотик . Архаг үрэвслийг зогсоож эд, эрхтэний цусан хангамж тунгалагийн болон цусны төлжилтийн гол судлын эсийн үүсэх явцыг дэмждэг. Ханиад томуу, харшил, ам гэмтэх болон бусад өвчний үед дархлалын системийг тэнцвэржүүлнэ. Мөөг нь байгалийн антибиотик кордицепсийг ялгаруулдаг бөгөөд өвөрмөц биологийн идэвхит бодисууд болон тэжээллэг бодисоор баялаг. Кордицепст хавдрын эсрэг үйлчилгээтэй полисахад агуулагддаг энэ нь дархлааг дэмждэг . Эдгээрээс гадна витамин Мөн мэдрэл, булчирхай, амьсгалын , бэлгийн системйн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлж даралт бууруулж бичил эргэлтийг сайжруулан цусны бөглөрөлт үүссэхээс сэргийлнэ. Организмын хөгшрөлтийг сааруулна.


Код:1240-90 кап

Ангилал: C, БИХНБ

 
���������� ������� ��� dle �� 8DLE