МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Food Enzymes /Фүүд Энзим/

 

Хүний биед хоол тэжээл задрах, шимэгдэх, үр дүнд нь энерги ялгарах үндсэн 3 солилцоонд зайлшгүй оролцдог 20 орчим ферментийг агуулна. Үүнийг хэрэглэснээр тэдгээр фермент дутагдахаас сэргийлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг засч, ходоодны шүүс ялгаралтыг тохируулан, ходоод гэдэсний замын ашигт нянгийн амьдрах орчныг бүрдүүлж, үрэвслийг дарж, биеийн хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг тохируулах нэн ач тустай. Хоол боловсруулалт нь муудсан ахмад насны хүн хэрэглэхэд маш тохиромжтой.



Код: 1836-120 капсул

Ангилал: F, БИХНБ

 

Peptovit /Пептовит/


Хүний биед зайлшгүи шаардлагатай 22 аминхүчил байдгаас 14 нь хүний биед нийлэгждэг, 8 нь нийлэгждэггүй. Эдгээр 22 аминхүчил бүгд энэ бүтээгдэхүүнд байдаг. Иймд үүнийг хэрэглэснээр бодисын солилцоог тэтгэж, жирэмсний хордлогыг тайлж, дархлалын үйл ажиллагааг сайжруулж, дотоод шүүрлийн булчирхайнуудын ялгаруулалтыг идэвхижүүлэн, арьсны тэжээллэг чанарыг хангаж, цус төлжилтийг нэмэгдүүлнэ. Хүнд хагалгааны дараа, хүүхдийн өсөлт, өндөр ачаалалын үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Тамирчдад маш сайн нөлөөтэй.

 


 

 

Код: 3664-60 шахмал


Ангилал: P, БИХНБ

 

Indole-3-Carbinol (Индoл-3-Карбинол)

 

Бие махбодийг хоргүйжүүлнэ, янз бүрийн хор, хорт хавдар үүсгэгч бодисуудыг гадагшлуулна. Эмэгтэй хүний дайвар болох эстрогений түвшинг бууруулна, хүний паппиломатозын вирусээр үүсгэгдсэн хорт хавдрын эсийн өсөлтийг зогсооно. Байгалийн хүчтэй антиоксидант, хөгшрөлтийг удаашруулна, холестерин болон бага нягтралтай липидийн түвшинг бууруулах замаар судас хатууралтаас сэргийлнэ. 

 

 

Код: 1506

Ангилал: I, БИХНБ

 

Iron Chelate /Айрон Хелат (Хелат төмөр)/

 

Олон төрлийн өвчинд хэрэглэхэд маш үр дүнтэй, жишээ нь, үе мөч, амьсгалын зам, ходоод, гэдэс, цөс, арьсны бүх төрлийн үрэвсэл, харшил, чихрийн шижин, хүнд металлын давсны хордлого, ходоодны шарх болон бөөрний үрэвслийн үед шээс хөөх зорилгуудаар хэрэглэнэ. Арьсны өвчний үед үрэвсэл дарах болон загатналтыг намдаах, псориаз, фурункулез, батга, хагталтын үед хэрэглэнэ.

 

Код: 1784-180 шахмал

Ангилал: I, БИХНБ

 

Kelp /Келп (Хүрэн замаг)/

 

 Бамбай булчирхайг хэвийн үйл ажиллагаатай байлгана. Цус өтгөрөлт, сульдаа, яс сийрэгжилт, шүд хорхойтолт, үс хумс хэврэгшилтээс хамгаалах нөлөөтэй. Йод дутагдсанаас болж бамбай булчирхай, зүрх судасны өвчинд өртөмхий болдог. Уг бүтээгдэхүүний найрлаганд йодоос гадна 12 төрлийн витамин, микро, макроэлементүүд агуулагддаг.

 

 

 

Код: 410-100 капсул

Ангилал: K, БИХНБ

 

Licorice Root /Лайкорайс Рүт (Амуу соёолжны үндэс)/

 

 

Кортикостероид төст үйлчилгээтэй учир үрэвслийг дарна. Ходоод гэдэс, амьсгалын замын салстын хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Гэдэс, цөс болон бронхийн гөлгөр булчингийн агшилтыг тавиулдаг. Үүнээс гадна, эстроген төст үйлчилгээтэй юм. Хүчил ихэдсэн ходоодны үрэвсэл, ходоод, нарийн гэдэсний шархлаа, хэрлэгний гаралтай үе мөчний болон уушгины өвчнүүдэд өндөр үр дүнтэй.

 

Код: 424-50 капсул

Ангилал: L, БИХНБ

 

Lecithin /Лецитин/

 

Артерийн судасны ханыг цэвэршүүлж, уян хатан чанарыг дээшлүүлснээр, цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Тархи болон мэдрэлийн тэжээлийн хангамжийг сайжруулна. Судас болон эдүүдээс холестеринийг зайлуулж, цусан дахь триглицеридийн түвшинг тогтворжуулах ба элэг, уушгины эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, элэгний өөхлөлтийг бууруулдаг. Судас хатуурлаас урьдчилан сэргийлнэ. Архинаас үүдэлтэй элэг хатуурлаас хамгаалдаг. Гэдэсний ханаар А,D,Е,К витамин шимэгдэхийг эрчимжүүлдэг. Оюун ухааны чадавхи, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулна. Сэтгэл гутралаас хамгаалах нөлөө сайтай, ялангуяа, тамхиа хаясны дараа, мөн тархмал судас хатуурлын үед уувал их ач тустай.


Код: 1661-170 капсул

Ангилал: L, БИХНБ

 

Liv-Guard /Лив Гард/

 

Элэгний хоргүйжүүлэх болон ерөнхий үйл ажиллагааг сайжруулах, нөхөн төлжүүлэх процессыг нь идэвхижүүлэх, эсийн гэмтлийг нь багасгахад чухал нөлөөтэй бүтээгдэхүүн. Элэгний архаг үрэвсэл, хатуурал, хордлогоос үүдсэн өвчлөл, мөн цөсний үрэвсэл зэргийн үед өндөр үр дүнтэй. Элэг цөс хүчтэй өвдвөл 1-2 капсулыг хэрэглэн намжааж болно. Биед хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж гадагшлуулахад ЛИВ-Гард их үүрэг гүйцэтгэдэг.

 

 

Код: 4015-50 шахмал

Ангилал: L, БИХНБ

 

Loclo (Локло)

  Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх, цэвэрлэх үйл ажиллагааг нь сайжруулахад нэн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хоол боловсруулах эрхтэнд ихээхэн шаардлагатай байдаг ислэгийг агуулсан учир гэдэс дүүрэлт, өтгөн хаталт, таргалалтын үед хэрэглэнэ. Судас хатууралт, геморрой, бүдүүн гэдэсний үрэвсэл, хүнд металлын давсны хордлогыг эмчлэх болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, туяа эмчилгээний сөрөг нөлөө хорыг бууруулах үйлчлэлтэй. Жин хасч байгаа үед ходоодонд ороод хөөж эзлэхүүнийг нь дүүргэснээр өлсөх мэдрэмжийг дарахын зэрэгцээ, салстанд нь наалдсан ялзмаг, бохирдол, шаарыг өөртөө татаж цэвэрлэн гадагшлуулдаг.

Код: 1346-342 гр

Ангилал: L, БИХНБ

 

MSM /МСМ/

 МСМ нь метилсульфонилметан гэсэн товчилсон үг бөгөөд энэ нь цагаан өнгөтэй, үнэргүй, сахарыг санагдуулам талст бодис юм. МСМ–ийн хувийн жингийн 34%-ийг хүхрийн агууламж эзэлдэг. Иймд хүхрийн байгаль дахь эх уурхай нь МСМ бодис юм. Хүхэр нь организмын эс болгонд агуулагддаг ялангуяа үе мөч, үс, арьс, хумсанд их хэмжээгээр агуулагдана. Сонирхолтой нь цистин аминохүчилийн хүхэр элементийн холбоос нь үсийг буржгар болоход нөлөөлдөг. Хүхэр элементийн холбоосыг таслахад үсийг шулуун болгодог. Хүхэр тэрчлэн цус болон бусад эрхтэнд агуулагдана. Хүний биеийн химийн бүтцийг харуулсан дараах хүснэгтээс бие организмд орших элемент дотор хүхэр нь хувийн
жингээрээ 8-рт ордог нь харагдана.

Код: 4059-90 шахмал

Ангилал: M, БИХНБ

 
���������� ������� ��� dle �� 8DLE