МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Milk Thistle /Милк Тистл/

 
   Элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулж, эсийн гэмтлийг нь багасгаж, эсийн ханыг бэхжүүлж, уургын нийлэгжилтийг идэвхижүүлсэнээр шинэ эс бий болход тус үзүүлдэг бөгөөд энэ нь элэгний нөхөн төлжих процессыг нь идэвхжүүлнэ. Үрэвсэл, исэлдэлийн эсрэг тэмцэнэ. Цөсний ялгаралт сайжруулж, өөх тосны задралыг эрчимжүүлнэ, арьс хуурайших, бижрүүтэх, улайх, цочрох, загатнах зэрэг элэгний үйл ажиллагаа алдагдсан эхний шинж тэмдэг илэрсэн үед болон, хүнд, хортой нөхцөлд ажилладаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс элэгийг хамгаалах зорилгоор хэрэглэж байх зайлшгүй шаардлагатай. Хөхүүл болон жирэмсэн эхчүүд эмчийн заавраар хэрэглэнэ.

 

Код: 4040 - 60 капсул

Ангилал: M, БИХНБ

 

Morinda /Моринда/


Хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтний үйл ажиллагаа, дархлааг сайжруулна, тайвшруулах, дотоод шүүрлийн булчирхайг тэтгэх, шимэгч хорхойг устгах, үе мөчний үрэвслийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Дотоод шүүрлийн бүх эрхтэнүүдийн үйл ажиллагааг тэнцвэржүүлснээр арьсны хуурайшилт, үрчийлт зэрэг хөгшрөлийн явцыг удаашруулна, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Мөн нян болон вирусын халдвараас хамгаална.

Код: 456 - 100 капсул

Ангилал: M, БИХНБ

 

Nature Lax /Нэйче Лакс/

 

Гэдэсний ашигтай нянг тэтгэнэ, гүрвэлзэх хөдөлгөөн, шүүрэл болон цөсний ялгаралтыг идэвхжүүлнэ.Үрэвслийн эсрэг болон биеийг хоргүйжүүлэх, шээс хөөх үйлчилгээтэй. Цөсний үрэвсэл, геморрой, шулуун гэдэсний урагдалт болон таргалалтыг анагаахад үр нөлөөтэй. Элэгний үрэвсэл, ходоодны хүчил ихэдсэн үрэвслийн үед гэдэсний салстын шүүрэл ялгаралтыг сайжруулж, үрэвсэл газар авахаас хамгаалдаг.


Код: 990 – 100 капсул

Ангилал: N, БИХНБ

 

Nature’s Noni Juice /Нони шүүс/

 

Биеийн ерөнхий тамир, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, цусны даралтыг бууруулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна. Төвийн ба захын мэдрэл, дархлалыг сэргээж, дотоод шүүрлийг тэнцвэржүүлнэ. Өвчин намдаах, ялангуяа толгой, үе мөч, сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтүүдийг намжаахдаа сайн. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Орчин үед Америкчуудын ихэнх нь Нони шүүсийг өдөр тутмын хэрэглээ болгосон байна. Нонигийн олон талт гайхамшигтай үйлчилгээг хэдэн сая хүн өөр дээрээ мэдэрч, тэд одоо "Пепси”-г биш "Нони”-г сонгодог болсон байна.

 

 

Код: 4066 – 473 мл

Ангилал: N, БИХНБ

 

Nutri Calm /Нутри Калм/

  

  Мэдрэлийн цочромтгой байдлыг бууруулна. Ходоод гэдэсний замын үрэвсэл, харшил, загатнаа зэргийг намдаана. Шөнийн харааг сайжруулах, тайвшруулж нойр хүргэх, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Стрессийн үед жишээ нь цочромтгой болох, толгой өвдөх, сэтгэл гутрах, артерийн даралтихдэх, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах зэрэгт сайн. Нутри Калм бүтээгдэхүүнийг 4 долоо хоногийн хугацаанд хэрэглэхэд анхаарал төвлөрөлт нэмэгдэж, сэтгэл түгших болон гутралийн байдал арилж өөртөө итгэлтэй болохыг Та мэдрэх болно. Мөн бие махбодийг чөлөөт радикалын хорт нөлөөнөөс хамгаална.


Код: 4803 - 60 шахмал

Ангилал: N, БИХНБ

 

Nutri Burn /Нутри Берн/


Коктейль нь амтлаг, бага илчлэгтэй, кофеин болон эфедрин агуулаагүй, жин бууруулах үйлчилгээтэй, хоол орлуулах бүтээгдэхүүн юм. Нэг удаагийн хэрэглэх тун нь хүний амин дэм, эрдсийн өдрийн хэрэгцээний 60%, кальцийн 100%, зохих хэмжээний уураг, эслэг, нүүрс-ус, өөх тос агуулсан 210 калорийн илчлэгтэй. Иймд хоол идэх дуршлыг бууруулна, биемахбодийг энергээр ханган хүч тэжээл, дархлааг нэмэгдүүлнэ. Биеийн ачаалал ихэссэн үед тухайлбал тамирчид нэмэгдэл хоол хэлбэрээр ашиглах, булчингийн массыг алдагдуулахгүйгээр тураах программд хэрэглэхэд нэн тохиромжтой.
  Код: 3213-564гр

Ангилал: N, БИХНБ

 

Protease plus (Протеаза Плюс)

 1970–аад оноос эмчилгээнд шинэ чиглэл гарч ирсэн нь энзим буюу ферментийн эмчилгээ юм. Түүний өндөр үр нөлөөтэй болох нь үрэвсэл болон хаванг багасгах, дархлаа, цусны бичил эргэлтийг сайжруулах, үхжилээс сэргийлэх үйлчлэлтэй нь эмчилгээгээр нотлогдсон байна. Иймд NSP корпорацийн ферментийн хосгүй цогцолбор болох Протеаза Плюс бүтээгдэхүүнийг Фүүд Энзимтэй хослуулж хэрэглэвэл энзим эмчилгээний үр дүнг улам ихэсгэнэ. Энэ нь бие махбодийн бүх эд, эсийг ферментжүүлэх явцыг эрчимжүүлэх, ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад өндөр үр нөлөөтэй юм. Баруунд хорт хавдартай өвчтөнд энзим буюу фермент эмчилгээг санал болгож танилцуулахгүй бол өвчтөний эдгэрэх эрхийг хязгаарласанд тооцдог байна. Чихрийн шижин өвчний үеийн үхжил, үе мөчөө тайруулах магадлалыг хэд дахин бууруулна. Протеаза Плюс нь хавдрын эсүүдийг болон бие махбодид сөргөөр нөлөөлөх гадны биетийг залгиж устгадаг макрофаг, киллер-эс гэх мэт эсүүдийг идэвхижүүлдэг. Протеаза Плюсыг артроз, артрит, остеохондроз, буглаат болон үрэвсэлт өвчнүүдийн үед, цэр ихээр ялгарч буй бронхит, уушигны гялтан хальсны үрэвсэл (плеврит), шархны идээлэлт, тэжээлийн (трофический) шарх, удаан хугацаагаар үрэвссэн өндгөвчний архаг үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвслийг анагаахад өргөн хэрэглэдэг. Мөн мастопати буюу хөхний эмгэгт өөрчлөлт, гэдэсний наалдангит түгжрэл зэрэгт нэн сайн. Арьсны төрөл бүрийн харшил эмгэг, Витилиго өвчний үед хэрэглэхэд өвчний явц удаашран зогсож, арьсны өнгө эргэн засарсан байдаг.

Код: 1841-90 капсул

Ангилал: P, БИХНБ

 

PAW PAW /Пау Пау/


Эрүүл байх асуудал бие махбодийн эсээс эхэлдэг тул бүх эд эсийг дэмжиж эрүүл байлгах нь чухал. Пау Пау нь ацетогенин гэж нэрлэгдсэн бодисуудыг стандартын хэмжээнд агуулсан NSP корпорацийн патентчлагдсан хосгүй бүтээгдэхүүн юм. Ацетогенин нь гэмтсэн эс дэх АТФ (аденазил три фосфат) нийлэгжилтэд сайнаар нөлөөлж, өвөрмөц эсийн хувирах шинж чанарыг багасгаж, тэдгээрийг тэжээдэг цусны судасны өсөлтийг зохицуулдаг.

Код: 511-120 капсул

Ангилал: P, БИХНБ

 

Pau D’Arco /По Д’Арко/

Бактер, вирус, мөөгөнцөр, хеликобактерийн эсрэг тэмцэх, дархлал тэтгэх өндөр хүчин чадалтай бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн нь өвдөлт намдааж, улаан эсийн тоог олшруулж, цус төлжилтийг сайжруулна. Бүх төрлийн халдвар, харшил, хэрлэг, ходоод, давсаг, түрүү булчирхайн үрэвслийн үед маш их ач холбогдолтой. Мөн гэдэс ба үтрээний мөөгөнцөрийн үед хэрэглэнэ.

Код: 504 – 100 капсул

Ангилал: P, БИХНБ

 

Perfect Eyes /Перфект Айз/

Хараа сайжруулах, нүдний болор болон эвэрлэг давхаргыг хамгаалах, нүдний үрэвсэл, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлэх болон үл исэлдүүлэх үйлчилгээтэй. Зүрх судасны өвчин, А витамины дутагдал, судас хатуурал, даралт ихсэлт, чихрийн шижингээс үүдэлтэй нүдний эмгэгийг анагаахад өндөр үр дүнтэй. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд эмчийн заавраар хэрэглэнэ.

 

Код: 60024 - 60 капсул

Ангилал: P, БИХНБ

 
���������� ������� ��� dle �� 8DLE