МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Хүүхдийн өсөлт хөгжилт

 

 


 

 НАМХАН ЭЦЭГ ЭХИЙН ХҮҮХЭД БАС НАМХАН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ? 
 
 ҮГҮЙ! ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ХАВЬГҮЙ ӨНДӨР БОЛОХ БОЛОМЖ БАЙНА! 

 Хүүхдийн өсөлтийг NSP корпорацийн бүтээгдэхүүний тусламжтайгаар нэмэгдүүлж болно 
Хүүхдийн өсөлт үеийнхнээсээ удаашрах нь олон шалтгаантай байж болно. Шаардлагатай шим бодисуудын дутагдал, дотоод шүүрлийн үйл ажиллагааны өөрчлөлт, бөөр, ходоод-гэдэс, элэг, тархины зарим өвчлөл, төрөлхийн муу өсөлт, ясны хөгжлийн гажиг, архи, тамхины хорт нөлөө гээд шалтгаанууд байдаг.
Хүүхдийн өсөлт тодорхой үе шаттай. 3 нас хүртлээ жингийн хувьд ч, өндрийн хувьд ч эрчимтэй өсдөг. 3-5 насанд жингийн хувьд, 5-8 насанд өндрийн хувьд, 9-13 насанд жингийн хувьд, 13-19 насанд өндрийн хувьд илүүтэй өсч байдаг ажээ.
Эмэгтэй хүүхдийн өсөлт 17 насанд, эрэгтэй хүүхдийн өсөлт 19 насанд үндсэндээ гүйцнэ. Тийм учраас өсөлтийн дутмагшлын үед цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй.
Чингэхдээ өсөлт дутмагшиж буйн шалтгааныг арилгах чиглэлээр хүчин чармайлт тавих шаардлагатай юм. Тийм шаардлагыг хангах бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын тэргүүний үйлдвэрлэгч NSP корпораци санал болгодог.
Аминхүчил, уураг, эрдсүүдийг агуулж, хүүхдийн өсөлтийн "барилгын материал” нь болдог бүтээгдэхүүн олон бий. Өсөлтийн гормон буюу дааврын боловсролтыг өдөөдөг, бодисын солилцоог эрчимжүүлдэг, организмын янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадварыг дээшлүүлдэг бүтээгдэхүүнүүд ч хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.
Зарим эцэг эх ямар нэгэн витамин хэрэглүүлээд л асуудлыг шийдчихнэ гэж боддог. Энэ нь алдаатай төсөөлөл юм. Өсөлтийг зогсонги болгоод байгаа уг шалтгааныг арилгахын тулд асуудалд ул суурьтай хандах нь зохистой. Нэг төрлийн витамин биш, цогц бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байж хангалттай үр дүнд хүрнэ.
NSP корпорацийн олон нэрийн бүтээгдэхүүн хүүхдийн өсөлтийн дутмагшлыг арилгахад нэн өргөнөөр ашиглагддаг. Уг бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн өсөлт гүйцтэл удаан хугацаагаар, ээлж дараатайгаар хэрэглүүлбэл үр нөлөө ихтэй.
 
            Хүүхдийн өсөлтийн дутмагшлыг арилгахад сайн үр нөлөөтөй NSP корпорацийн бүтээгдэхүүнүүд             

 Ти Эн Ти коктейль (TNT) 
Хүүхдийн бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодис, хүнсний ширхэг, аминдэмээр баялаг, жимсний тааламжтай амт бүхий, хүүхдүүдэд гойд таалагддаг нэн ач тустай ундаа юм.  Өдөрт 1-2удаа ууна. 
 Бифидофилус Чейвэбл (Bifidophilus Chewable), Супер Комплекс (Super Complex) 
 B, A, C, D, E бүлгийн витаминууд; кальци, магни, төмөр, хром, йод, селен, цайр зэрэг эрдэс; аминхүчлүүд (нөхөгдөхгүй аминхүчлүүд ч буй); кофермент бодис Q10-ын энергийн эх үүсвэр юм. Супер Комплекс нь өдрийн хэрэгцээний 17 төрлийн витамин, 12 төрлийн эрдэс агуулсан бөгөөд эрүүлжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд бүр хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. 
 Зөгийн тоосонцор (Bee Pollen-Би Поллен) 
Хоол шингэлтийг сайжруулна, организмын дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ, аминхүчлүүд (нөхөгдөшгүй аминхүчлүүд бий), витаминууд, эрдсүүд, ферментүүдийг агуулна. Өдөрт 1 капсулаар 2 удаа, улиралд 1 сараар хэрэглүүлнэ.
 Коллоидал Минералс (Colloidal Minerals) 
Хүүхдийн бие организмд нэг л төрлийн эрдэс дутагдахад бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг тул 64 төрлийн микро болон макро эрдэс агуулсан Коллоидал Минералсыг 1 хоолны халбагаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ ууна. Бие махбодийн биохимийн урвалуудад витамин оролцохыг сайжруулж, гормон, ферментүүдийн үйл ажиллагааг хурдасгана. 
 Кальц Магни Хелат (Calcium Magnesium Chelate), Корал Кальц (Coral Calcium) 
Хүүхдийн ясны системийг бэхжүүлэхийн тулд хангалттай хэмжээний кальц, магни, фосфор, эрдэс, витамин Д авч байх учиртай. Уг бүтээгдэхүүний  найрлаган дахь эрдэсүүд нь хелат хэлбэртэй тул бие организмд шимэгдэлт илүү сайн байдаг бөгөөд хүүхдийн өсөлтөд нэн чухал нөлөөтэй. 1 капсулаар өдөрт 1 удаа 6 сарын хугацаагаар байнга хэрэглүүлнэ.  
 L-карнитинтэй чөлөөт аминхүчлүүд (Free Amino Acids – Фри Амино Ацидс) 
22 аминхүчлийг агуулсан хосгүй бүтээгдэхүүн. 8 аминхүчил нь хүний биед боловсорч буй болдоггүй, зөвхөн чанарлаг хүнсээр дамжин организмд орж ирдэг, нөхөгдөхгүй аминхүчил юм. Аминхүчлүүд хүний биеийг тал бүрээс нь эрүүлжүүлэх үйлчлэлтэй бөгөөд эдгээрээс L-карнитин аминхүчил нь соматотроп гормон буюу өсөлтийн дааврын боловсролтыг өдөөж өгдөгөөрөө онц ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. L-карнитин аминхүчил нь NSP корпорацийн Гарциний Комбинейшн бүтээгдэхүүнд мөн агуулагдсан байдаг. 
 Протеаза Плюс (Protease Plus), Фууд Энзимс (Food Enzymes) 
Хоол шингэлтийг сайжруулж, уургийг аминхүчил болгон задалдаг ферментүүдийг агуулна. Хоолны өмнө 1 капсулаар өдөрт 3 удаа, улирал бүр 1 сар хэрэглэх юм уу, сар бүр 10 хоногоор хэрэглэвэл үр дүнтэй. Бүх насныхны амьдралынхаа туршид хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. 
 Хүрэн замаг (Kelp - Келп) 
Йод, 12 нэрийн витамин (A, C, D, E, B бүлэг бүхлээрээ), нөхөгдөхгүй 8 аминхүчил, макро болон микро элементүүдийг (төмөр, кальци, магни, фосфор, хүхэр, натри, кали) агуулна. 6 хүртэлх насны хүүхдэд 1 капсулаар өдөрт 1 удаа, 6-гаас дээш насны хүүхдэд өглөөгүүр 2 капсулаар өдөрт 1 удаа уулгана. Хүйтэн сэрүүний улиралд, намраас хаврыг хүртэл (9-р сараас 5-р сарыг дуустал) хэрэглүүлбэл зохистой.
 Лецитин (Lecithin) 
Хүүхдийн тархи, мадрэлийн тогтолцооны хэвийн хөгжилт, хэлбэржилтэнд зайлшгүй хэрэгтэй. Витамин А, Д, Е, К-ийн шимэгдүүлэлтийг сайжруулан, бие махбодийн эсэргүүцэх чадварыг дээшлүүлж, улаан эс, гемоглобины үүсэлтийг идэвхжүүлнэ. В бүлгийн витаминуудын иж бүрдэлд оролцож, энерги үүсэлтэнд тусалдаг,  ой тогтоолт, сэтгэхүйн аналитик үйл ажиллагааг идэвхижүүлдэг Лецитин нь хүүхдийн бие махбодийн бүхий л эсүүдэд нэн чухал юм. Хүүхдийн наснаас хамаарч өдөрт 1-3 ууна.
 Омега-3 (Omega-3) 
Олон төрлийн ханаагүй тосны хүчлийг агуулна. Тархины дохиолол дамжуулах үйл ажиллагаа болон, тархины бүхий л бүтцийн үйл ажиллагааг сайжруулах үйлчлэлтэй. Тиймээс хүүхдийн биеийн өсөлтийг хариуцсан тархины төвүүдийг ч хэвийн ажиллагаатай болгож, эрүүл өсөлтөд эергээр нөлөөлнө. 1 капсулаар өдөрт 2 удаа, улирал тутам нэг сарын турш хэрэглэнэ.
 Гарциния комбинэйшн (Garcinia combination) 
Таргалалттай хавсарсан өсөлтийн дутмагшилтай хүүхдэд хэрэглүүлбэл нэн зохимжтой. Хоолны хэт дуршлыг бууруулж, өсөлтийн дааврыг L-карнитиний тусламжтайгаар нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн. Хэвийн хэмжээнээс тарган хүүхдүүдийн өсөлт удаашрах хандлагтай байдаг.  
 Цайрын шахмал (Zinc Lozenge) 
Бэлгийн хөгжлийн сааталтай хавсарсан өсөлт дутмагшилд орсон хүүхдэд маш чухал нөлөөтэй эрдсийн комплекс юм. Цайр бэлгийн хөгжлийн саатлыг арилгаж, ингэснээр хүүхдийн өсөлтийг ч нэмэгдүүлнэ. 1 үрлээр (таблетка) өдөрт 2 удаа хэрэглэнэ. Хэрэглэх хугацаа 3 сараас доошгүй байвал үр дүн өндөртэй.
 Хар самар (Black Walnut), Люцерна (Alfalfa Lucerna - Альфальфа) 
Жингийн дутагдалтай хавсарсан өсөлтийн дутмагшилтай хүүхдэд сайн үр нөлөөтэй. 3 сарын хугацаагаар жилд хэдэн удаа хэрэглэнэ.
 Ликорайс Рут (Licorice Root) 
Бөөрний болон, бэлгийн булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай хавсарсан өсөлтийн дутмагшилтай хүүхдэд амуу соёолжийн баяжмал агуулсан энэхүү бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. 1 капсулаар өдөрт хоёр удаа, улиралд 1 сараар, 2-3 жилийн турш хэрэглүүлбэл зохино.
Дээрх бүтээгдэхүүнүүдээс хүүхдийнхээ эрүүл мэнд, физиологийн онцлогт тохируулан хэрэглүүлээрэй. Чингэхдээ аль нэгийг нь хангалттай байх гэж таамгаар хэрэглүүлэлгүй,  өсөлтийн дутмагшлын шалтгааныг тал бүрээс нь арилгах тактик баримталж, иж бүрдлээр, цогцоор нь хэрэглүүлбэл зохистой. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд (БИХНБ) зөвхөн өсөлт нэмэгдүүлэх гайхалтай үйлчлэл үзүүлээд зогсохгүй, ерөнхий эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг тул хүүхдэд тал бүрийн ашигтай.

Эцэг эхийн өндрийн онцлогоос үүдсэн удамшилт намхан шинжийг засах боломжгүй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл засах бүрэн боломжтой юм. Өсөлтөд сайн нөлөөтэй NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эцэг эхээсээ хавьгүй өндөр болж болно.

 Нэгэн жишээ дурдъя: 
Адам гэдэг хүүхэд 1989 онд төрсөн. Эцэг нь 159 см, эх нь 152 см өндөртэй байв. 12 настайдаа Адам 135 см өндөртэй байсан нь 10 настай хүүхдийн дундаж өндөртэй дүйцэж байгаа хэрэг бөгөөд үеийнхнээсээ өсөлтөөр 2 жилээр хоцрогдож байлаа. Ингээд цаашдын өсөлтийг нь тооцоолоод үзэхэд насанд хүрэхдээ 154-155 см өндөртэй болох магадлал байв.
 
Хүүд NSP корпорацийн дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдээс шаардлагатайг нь сонгон хэрэглүүлснээр өсөлт нь жам ёсны өсөлтөөс давж эхлэв. Адам ч үүнд маш урамтай байлаа. Одоо хөвүүн 18 настай, 172 см өндөртэй, эрүүл саруул, цэргийн сургуулийн гялалзсан сонсогч билээ. Магадлалтай өндрөөсөө тэр 17 см-аар давж өссөн юм!
Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Өсөлтийн дутмагшил нь сэтгэлзүйн,  нийгмийн олон сөрөг үр дагаврыг авчирдаг нь тодорхой.
 
Хэрэв Та хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, аз жаргалтай байлгаж, үр хүүхдээ өөртөө итгэлтэй, толгой дээгүүр алхаж явахыг харахыг хүсвэл NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдтэй нөхөрлөөрэй!