МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Хеликобактери

  

 

  

 Утас: 9917-1527, 9661-8585

 

Хэрэв гэр бүлд Хеликобактерийн халдвар авсан нэг л хүн байгаа бол тэр гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх шаардлагатай болдог!!!

 ХЕЛИКОБАКТЕРИ ГЭЖ ЮУ ВЭ?  
Ходоодны шархлааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Үүнд эргэлзсэн Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар ажиглалт хийжээ. 1983 онд H-pylori гэх жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч ходоодонд байдгийг тогтоож Нобелийн шагналаар шагнагджээ. Хеликобактер нь жоом шиг мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторх ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторхи хана гэмтэж, үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны шарх, архаг үрэвсэлийг үүсгэдэг байна. Хеликобактер нь нэгэн төрлийн шимэгч тул өөрөөсөө аммиак ялгаруулж, ходоодны хорт хавдар үүсгэдэг байна. Хеликобактерийн халдвартай З хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилждэг.
 
 ХЕЛИКОБАКТЕРИ ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ? 
Хеликобактер нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ахуйн замаар халддаг. Хеликобактерийн халдвартай эцэг эх хүүхдээ хооллож ундлахдаа халуун эсэхийг нь шалгаж өөрөө түрүүлж амсах, ундааг нэг лонхноос уух, чихэр жимс хувааж идэх, нийтийн хоолны газрын дутуу угаасан аяга халбага гэх мэт зүйлүүдээр, хоол хүнсээр дамжин халддаг. Хеликобактер нь шүдний өнгөр дээр хүртэл байдаг тул үнсэлцэхэд халддаг. Иймд хэрэв гэр бүлийн нэг нь л ходоодны үрэвсэл, шархлаа, хеликобактертэй бол тэр гэр бүлийн бүх гишүүд хеликобактерийн шинжилгээг заавал өгч, хеликобактерийг эмчлэх шаардлагатай.
 
 ХЕЛИКОБАКТЕРТЭЙ ХҮНД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЭХ ВЭ? 
Хэвлийгээр  цанхайна,   цээж гашуун оргино,   амнаас  эвгүй   үнэр   үнэртэнэ, хэвлий орчим өвдөнө, нүүрэн дээр батга гарна. Хеликобактерээс ялгаруулж байгаа хорт бодист хордож бие нозоорч,  амархан ядрамтгай болно.Зарим хүнд дээрх шинжүүд огт илрэхгүй ч байх тохиолдол бий. Хэрэв лабораторийн шинжилгээгээр хеликобактер илэрсэн бол даруй эмчлэх шаардлагатай. Эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсч болох аюултай.
 
 ХЕЛИКОБАКЕРТ ДАРХЛАА ТОГТДОГ УУ?  ЭМЧЛҮҮСНИЙ ДАРАА ДАХИН ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛ БИЙ ЮУ? 
Хеликобактерийг эмчлэхэд маш хүчтэй үйлчилгээтэй З антибиотик зэрэг уудаг. Гэвч харамсалтай нь эдгээр антибиотикууд нь хеликобактерийг устгахдаа хүний биед байх ёстой, бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай ферментүүд, гэдэсний бичил биетнүүдийг давхар устгадаг тул эмчилгээний дараа дархлаа суларч хеликобактерийн халдварыг эргээд маш амархан авдаг. Мөн ахин дахин антибиотик эмчилгээ их хийлгэснээс мөөгөнцөрдөнө, дархлаа сулрана, антибиотикт мэдрэг чадвар алдагддаг байна.
 
                                                                    ХАМГААЛАХ БОЛОН СЭРГИЙЛЭХ  АРГА                                                           

 "Эйч Пи Файтер" 
Антибиотик эмчилгээний сөрөг нөлөө их байдаг тул АНУ-ын NSP корпорацийн эрдэмтэд хеликобактерийг гүнзгийрүүлэн судалж, маш олон туршилт хийн уйгагүй ажилласны үр дүнд хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүйгээр Хеликобактерийг устгадаг хамгийн шилдэг арга болох Helicobacter-pilory Fighter (Хеликобактертэй тэмцэгч) буюу Н-р Fighter (Эйч Пи Файтер) бүтээгдэхүүнүүдийг тусгайлан гаргаж авсан байна.Уг бүтээгдэхүүн нь найрлагандаа Хадаасан цэцгийн баяжмал, Арван хүчитийн үндэсний ханд, Каен чинжүүний үр, Пo Де Арко ургамлын үндэс, холтсын баяжмал зэрэг ургамлуудыг агуулдаг бөгөөд энэ нь хеликобактерийг ор мөргүй устгаж, ходоодны доторхи ханыг хамгаалах салстын ялгарлыг нэмэгдүүлснээр ходоодны шархлаат өвчинг гайхалтай анагаадаг. Үйлчилгээгээрээ энэхүү бүтээгдэхүүнтэй энэ тэнцэх ижил төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр хаан ч гараагүй байна.
  "По Де Арко" 
Дэлхийн хамгийн том лаборатори болох NSP корпораци Япон, Герман, Англи зэрэг олон орны эрдэмтэдтэй хамтран судалгаа хийх явцад нэгэн гайхалтай нээлт хийсэн байна. Ой мод хортон шавьжид идэгдэж, цагаан эрвээхэйн дайралтад өртөж, бүх л модод мөөгөнцөртөж, янз бүрийн сүйрэл болоход зөвхөн По Де Арко (Раu D'Arco) хэмээх мод л огт өвчлөлгүй эрүүл байдаг нь эрдэмтэдийн анхаарлыг гойд татаж байв. Бусад моднууд дундаа ганцаархнаа мөөгөнцөргүй үлддэг энэхүү По Де Арко хэмээх мод нь хорхой шавьж бичил биетэнг устгах, вирус нян мөөгөнцөрийг хүчтэй эсэргүүцэх онцгой шинж чанартай байжээ. Зуу зуун жилийн туршид америкийн индианууд ПоДеАрко модны үндсийг олон янзын өвчин анагаахад хэрэглэсээр иржээ. NSP корпорацийн эрдэмтэд энэхүү модыг гүнзгийрүүлэн судалсны эцэст холтсын дотоод давхаргад байдаг лапохол хэмээх бичил биетэн устгах онцгой шинж чанартай бодисыг агуулсан По Де Арко (Раu D'Arco) бүтээгдэхүүнийг гаргаж авсан юм. По Де Арко бүтээгдэхүүн нь дархлалын системийг дэмжих, вирус бактер мөөгөнцөрийг хүчтэй эсэргүүцэх,хеликобактер шимэгчийг устгах, ходоод ба нарийн гэдэсний үрэвсэлийг дарах, өвчин намдаах, улаан эсийн тоог олшруулан, цус төлжилтийг сайжруулдаг үйлчилгээтэй юм. Бүх төрлийн хавдар, харшил, хэрлэг, давсаг, түрүү булчирхай, ходоодны үрэвсэлийг анагаадаг байна. Мөн гэдэс ба үтрээний мөөгөнцөрийн үед хэрэглэхэд маш өндөр ач холбогдолтой.  
АНУ, Франц, Израиль, ОХУ гэх мэт олон улсын эрдэмтэд оролцсон Эрүүл мэндийн салбарын Олон Улсын 6-р симпозиум дээр «АНУ-ын NSP корпорацийн бүтээгдэхүүнийг хувь хүний биеийн байдалд нь тохируулан тун хэмжээг нь уян хатнаар зохицуулж хэрэглүүлэхэд тэдний эрүүл мэндэд гайхалтай эерэг өөрчлөлтүүд гардаг нь шинжилгээнийх нь хариунуудаар батлагдаж байна» гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Дэлхийн олон улсын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн практикт АНУ-ын NSP корпорацийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хеликобактерийн эмчилгээнд антибиотикийн оронд өргөнөөр хэрэглэдэг болоод байна.
 

 

Хеликобактерийн нянг дэлхийн З хүн тутмын 1 нь тээж явдаг. Монголд бол 3 хүн тутмын 2 нь тээж явж байна гэж үздэг. Та тэр 3 хүний 2 нь мөн үү үгүй юу, ходоодны хавдарыг үүсгэгч Хеликобактерийн аюулт халдвар авсан уу, үгүй юу гэдгээ заавал оношлуулж эмчлүүлээрэй!

FDA, GMP, HACCP, ISO,ТGА зэрэг өндөр босготой чанар, эрүүл мэндийн 5 стандартын шаардлагыг бүгдийг нь биелүүлсэн аж ахуйн нэгж NSP корпорацаас өөр өнөөдрийг хүртэл дэлхий даяар хараахан гараагүй л байна. NSP корпорацийн үйлдвэрлэл технологи өндөр хэмжээнд хөгжсөний ачаар бид өнөөдөр 100%-ийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бие махбодио эсийн төвшинд гүн цэвэрлэж чаддаг болсон юм.


Ганц хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээр "бүгдийг цэвэрлэнэ, бүгдийг анагаана" гэсэн ташаа сурталчилгаа нь хүмүүсийг төөрөлдүүлдэг