МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Өтгөн хаталт

   

Утас: 9917-1527, 9661-8585

 

  ҮХЭЛ БҮДҮҮН ГЭДСЭНД НУУГДДАГ 
 
48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатахад хоолны дуршил буурах бөгөөд хэхрүулж, аманд эвгүй амт амтагдана. Арьсанд өөрчлөлт гарч цонхийн шар туяа татаж, арьс уян хатан байдлаа алдана. Биед хорт бодис ихээр хуримтлагдан, эд эрхтэнг хордуулж биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Өтгөн хаталт нь удаан хугацаагаар үргэлжилбэл гэдэсний цүлхэнт өвчин, шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь бүдүүн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд өтгөн түгжирэх үеэр бий болдог хорт бодисуудын нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. Өтгөн хаталтын үндсэн шалтгаан нь биед шингэн дутагдах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, биеийн хөдөлгөөн багасах, ислэгээр баялаг хүнс идэхгүй байх, уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх, эмийг замбараагүй хэрэглэх зэрэг байдаг. Иймд өтгөн хаталтын дотоод шалтгааныг тогтоож эд эс эрхтэн  системээр  нь эмчлэх арга замыг оновчтойгоор сонгох нь чухал.
Тэгвэл NSP корпорацийн 100%-ийн цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь бие организмд ямар нэг хор хөнөөлгүйгээр өтгөн хаталтыг үндсээр нь дарж гэдэсний ашигтай нянгийн тэнцвэрийг хангаж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зэрэг маш олон давуу талуудтай юм.
 
 "КАСКАРА САГРАДА"  
"Каскара Саграда" нь гэдэсний шүүр гэж нэрлэгддэг бөгөөд өтгөн хаталтанд маш өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. Хоол боловсруулах эрхтнийг маш сайн хоргүйжүүлдэг. "Каскара Саграда" буюу Жостерын холтос нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлснээр өтгөн гаралтыг хэвийн болгож илааршуулдаг тул уламжлалт анагаах ухааны жоронд хэдэн зуун жилийн турш маш өргөнөөр хэрэглэгдэж ирсэн ургамал юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, гэдсэн дотор исэлдэх, ялзрах явцыг багасгахын сацуу халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх, үрэвслээс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Хэрэглэснээс хойш 8-10 цагийн дараа үйлчлэж эхэлдэг.
  
 "ЛОКЛО"  
"Локло" нь хоол боловсруулах үйл ажиллагаанд гайхалтай ач холбогдол үзүүлдэг ба гэдэс дүүрэлт, өтгөн хаталтын үед хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Орцон дахь хүнсний ислэгийн ач холбогдол нь өтгөн хаталтаас  сэргийлэн,   шулуун   гэдэсний  элдэв өвчний эрсдлийг бууруулна. "Локло" нь ходоодонд орж хөөн эзэлхүүн нь томорсноор ходоод гэдэсний салстанд наалдсан ялзмаг, чулуужсан шаар шавхдасыг өөртөө татан цэвэрлэж гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Цусан дахь холестеринийг бууруулахаас гадна зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
 
 
 "НЕЙЧЕ ЛАКС" 
"Нейче Лакс" нь өтгөн хаталт, шамбарам, шулуун гэдэсний амсарын хагарлын үед хэрэглэхэд маш сайн үр дүн үзүүлнэ. Гэдэсний ашигтай нянг нэмэгдүүлж хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Мөн ходоодны шүүс болон цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх, гэдэсний нянгийн тэнцвэрийг хангаж, бие махбодиос хорыг гадагшлуулан элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Найрлаганд нь ордог жостер, рамнусын холтос, амуу соёолжийн үндэс, уутат чинжүүний үр, цагаан гаа зэрэг нь үрэвслийн эсрэг кортизон төст нөлөө үзүүлж, дархлааг дээшлүүлэн, ходоодны шарх, шархлааг эмчилж гэдэсний салстын ялгаралыг нэмэгдүүлэн, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн булчингийн ажиллагааг эрчимжүүлснээр өтгөнийг шингэрүүлж, гаралтыг нь сайжруулна. Биед ямар нэг дасал үүсгэхгүй ахин хэрэглэхэд анх удаа хэрэглэж байсан шигээ үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
 "ФЭТ ГРЭББЕРС" 
"Фет Грэбберс" нь бие махбодиос холестерин, өөхний ханасан хүчил, хоол боловсруулах эрхтний бохирдол шавхдасыг гадагшлуулж гэдэсний гүрвэлзэх   хөдөлгөөнийг эрчимжүүлдэг. Илүүдэл жин хасахад өндөр үр дүнтэй.
 
  

Жич: Дээрхи бүтээгдэхүүнүүдийг цoгцoop нь

системтэйгээр хэрэглэвэл үр дүн нь илүү өндөр гарна.

 


АНХААРУУЛГА: Бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх явцад өдөрт 2-2,5 литр ус ууна.


Дэлхий даяар жилдээ 10 сая шахам хүн өтгөн хаталтаас болж эмчийн хаалга тогшиж байдаг. Үүний цаана эмчид хандалгүй энэ асуудлаа эмээр шийдэж байдаг олон зуун мянган хүмүүс байдгийн тод жишээ нь Америкчууд юм. Тэд жилдээ 725 сая долларыг зөвхөн туулгах эмэнд зарцуулж байдаг байна. Хэдийгээр туулга хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Учир нь химийн гаралтай туулгууд нь дасгах нөлөө үзүүлдэг учраас өтгөн хаталтын байдлыг улам хүндрүүлдэг. Туулгыг удаан хэрэглэх нь бүдүүн гэдэсний мэдрэлийн эсийг гэмтээж, өөрийн жамаар агших явцыг алдагдуулдаг. Мөн туулга хэрэглэхээ болиход өтгөн дахин хатаж өмнөх байдалдаа ордог. Харин бие организмд ямар ч хор нөлөөгүй NSP корпорацийн цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны бие организмд маш олон талын ашигтай бөгөөд өтгөн хаталтын зовлонгоос үүрд ангижрах болно.

 ӨВЧТӨНҮҮДЭД ХИЙСЭН КЛИНИК СУДАЛГАА 
NSP корпораци нь 100% ургамлын гаралтай өндөр ур дунтэй, чанартай бүтээгдэхүүнүүд дээрээ дэлхий даяар клиник судалгаа байнга хийдэг бөгөөд АНУ-ын Техас мужийн их сургуулийн эрдэмтэд " Нэйчэ Лакс", "Локпо", "Каскара Саграда", "Фэт Грэбберс" зэрэг бүтээгдэхүүнүүдийг архаг өтгөн хаталттай хумүүст хэрэглуулэн судалгаа хийхэд гэдэсний ашигтай нянгийн тэнцвэрийг хангаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдсэн дэхь исэлдэх ялзрах явцыг зогсоож халдваргуйжүүлж, үрэвслээс сэргийлж, шимэгч хорхойг гадагшлуулах, гэдэсний хүчил шүлтийн тэнцвэрийг ханган өтгөн гаралтыг зохицуулах, хоол боловсруулах шүүсний болон цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх, бүдүун нарийн гэдэсний булчингийн ажиллагааг эрчимжуүлэх, бие организмд дасан зохицох уйлчилгээ узүүлэхгүй байх зэрэг маш олон давуу талуудтай болохыг тогтоосон байна. Энэ бүхнээс харахац NSP корпорацийн бүтээгдэхүүнүүд нь чанар, технологийн маш өндөр түвшинд үйлдвэрлэгдэн өндөр үр дүнтэй болох нь олон олон судалгааны дүгнэлтүүдээс харагдаж байна. 
 
FDA, GMP, HACCP, ISO,TGA зэрэг эрүүл мэндийн болон чанарын маш өндөр босготой 5 стандартын шаардлагыг бүгдийг нь хангасан дэлхийн 80 оронд салбартай аж ахуйн нэгж NSP корпорациас өөр өнөөдрийг хүртэл дэлхий даяар хараахан гараагүй л байна. 
АНУ, Япон, Канад, Франц, Израиль, ОХУ гэх мэт олон улсын эрдэмтэд оролцсон Эрүүл мэндийн салбарын Олон Улсын б-р симпозиум дээр "АНУ-ын NSP корпорацийн бүтээгдэхуунийг хувь хүний биеийн байдалд нь тохируулан тун хэмжээг нь уян хатнаар зохицуулж хэрэглуүлэхэд тэдний эрүүл мэндэд гайхалтай эерэг еөрчлөлтүуд гардаг нь шинжилгээнийх нь хариунуудаар батлагдаж байна" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.